банкны гарын авлага

Гадаад иргэдэд зориулсан Үри банкны санхүүгийн танилцуулга

Гадаад иргэдэд зориулсан Үри банкны санхүүгийн танилцуулга

Гадаад иргэдэд зориулсан Үри банкны санхүүгийн танилцуулга
Бүрдүүлэх бичиг баримт : Гадаад иргэний үнэмлэх, паспорт.
паспортоор нээлгэсний дараа гадаад иргэний үнэмлэх авсан бол гадаад иргэний үнэмлэх, паспорттай ирнэ үү.


※ Cолонгос банкнд үйлчилгүүлэхэд бичиг баримт шаардлагатай бөгөөд нэмэгдэл бичиг баримт (ажил цалингийн тодорхойлолт, VIZA карт г.м.) шаардагдах магадлалтай.
※ 3 дагч хүнд дансаа Зээлдүүлэн ашиглуулахыг хориглоно. Хуулийн дагуй хариуцлага ноогдох магадлалтай.
※Дэлгэрэнгүй мэдээллийг салбар дээрээс авах боломжтой.
Мөнгө хийж авах данс
  • Үри банкны дэвтэрт цалингаа авч шимтгэл зэрэг төрөл бүрийн хөнгөлөлтүүд~
  • Үри Фортун цалингийн дэвтэр
    • гадаадын оршин суугчдад зориулсан цалингийн дэвтэр
    • Орж гарсан гүйлгээний утгыг мессежээр мэдэгдэх үнэгүй үйлчилгээ үзүүлнэ
    • АТМ ын шимтгэлээс чөлөөлнө (сарын 500мянгаас дээш цалин шилжүүлэх тохиолдолд тус тус сард 30удаа )
    • Тус хадгаламж нь хадгаламж хамгаалах хуулийн дагуу хадгаламжийн даатгалын корпораци хамгаалах ба хадгалах дээд хэмжээ нь тус банкинд байгаа таны бүх хадгаламжинд хамрагдах санхүүгийн бүтээгдэхүүний үндсэн хэмжээ болон тодорхой хэмжээний хүүг нэмээд 1хүнд дээд тал нь 50сая вон ба 50саяас хэтэрсэн мөнгийг хамгаалахгүй.
цахим / смарт банкны
  • Хэзээ ч хаанаас ч амархан банкны үйлчилгээг авна уу!
  • Арилжааны салбарт 1удаа ирэхэд хэзээ ч хаанаас ч шалгах, шилжүүлэг, хадгаламж, гадаад гуйвуулга бүгд болно!
    • Арилжааны салбарт ирэхдээ цахим/ухаалаг банк нээлгэсний дараа аюулгүй карт ба аюулгүй OTP картыг олгоно
  • Сертификат суулгах арга
    • Арилжааны салбараас амархан олгоно
    • Үри банкны сайтанд холбогдон суулгана (www.wooribank.com)
    • Глобал аппликейшн ба смарт утасны аппликейшн татаж суулгана http:///m.wooribank.com
Төлбөрийн карт (жилийн хураамжгүй)
  • Ганцхан картаар бэлэн мөнгөний карт, нийтийн тээврийн карт , төлбөрийн картын хэрэглээ ба төрөл бүрийн хөнгөлөлт болон хямдрал ба хураамжаас чөлөөлөх зэрэг ~!
  • Үри V гадаад иргэдийн төлбөрийн карт (урьдчилсан төлбөрт нийтийн тээврийн карт)
  • Кореа Дейпасс төлбөрийн карт (дараа төлбөрт нийтийн тээврийн карт )
Амархан эвтэйхэн Шаардлагатай бичиг баримтууд: паспорт ба гадаад иргэний үнэмлэх(байгаа тохиолдолд), хүлээн авагчийн банкны мэдээлэл
гадаад гуйвуулгын үйлчилгээ
  • Ганц удаа банкинд бүртгүүлэхэд гадаад гуйвуулгаа амархан байнга хийж болно.
  • Дайрект гадаад гуйвуулгын дансны үйлчилгээ(гуйвуулгын дансны дэвтэр)
    • Америк доллар, евро, японы иен 50% ханшны хөнгөлөлт, бусад валют30% ханшны хөнгөлөлт
      ※Тус хадгаламж нь хадгаламж хамгаалах хуулийн дагуу хадгаламжийн даатгалын корпораци хамгаалах ба хадгалах дээд хэмжээ нь тус банкинд байгаа таны бүх хадгаламжинд хамрагдах санхүүгийн бүтээгдэхүүний үндсэн хэмжээ болон тодорхой хэмжээний хүүг нэмээд 1хүнд дээд тал нь 50сая вон ба 50саяас хэтэрсэн мөнгийг хамгаалахгүй.
  • цахим / смарт банкны гадаад гуйвуулга
    • Америк доллар, евро, японы иен 50% ханшны хөнгөлөлт, бусад валют30% шилжүүлгийн хураамжийн хөнгөлөлт: 50%
Бусад бүтээгдэхүүн
  • Ашигтай ба хөнгөлөлтөөр дүүрэн 『Блү даймонд II』 зээлийн карт
  • TБлү даймонд II карт
    • Пойнт хуримтлагдана / нисэхийн хуримтлалын хэлбэртэй(SKY PASS / ASIANA)
    • Жил бүр жилийн хураамжтай тэнцэх хэмжээний бэлэг авах эрх олгоно
      Дотоодын бүх салбаруудад хэрэглэх хэмжээ эхний жилд 300мянга, дараагийн жилээс 1сая вон хэрэглэвэл сонгох боломжтой (жилийн хураамжаа заавал төлнө).
    • Нэмэлт шаардлагатай бичиг баримт : ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт( эсвэл жилээр хийсэн цалингийн гэрээ ) зэрэг
  • Дотоод/гадаад хаана ч ашиглах боломжтой , гэр бүлийн карт нь тодорхой шаардлага хангавал олгох боломжтой.
    Дэлгэрэнгүй мэдээллийг ойрхон глобал салбарын ажилтнаас лавлана уу
  • Харилцагчдад зориулсан төрөл бүрийн хөрөнгийн удирдлагын бүтээгдэхүүн ч байгаа.
  • Хадгаламж барьцаалсан зээл ба үл хөдлөх хөрөнгийн барьцаалсан зээлийг ч Үри банкнаас!

Гадаад оюутнуудад зориулсан банкаар үйлчлүүлэх заавар

Бүрдүүлэх бичиг баримт : Гадаад иргэний үнэмлэх, паспорт.
паспортоор нээлгэсний дараа гадаад иргэний үнэмлэх авсан бол гадаад иргэний үнэмлэх, паспорттай ирнэ үү.


※ Cолонгос банкнд үйлчилгүүлэхэд бичиг баримт шаардлагатай бөгөөд нэмэгдэл бичиг баримт (ажил цалингийн тодорхойлолт, VIZA карт г.м.) шаардагдах магадлалтай.
※ 3 дагч хүнд дансаа Зээлдүүлэн ашиглуулахыг хориглоно. Хуулийн дагуй хариуцлага ноогдох магадлалтай.
※Дэлгэрэнгүй мэдээллийг салбар дээрээс авах боломжтой.
Данс нээлгэх
  • эх нутгаасаа амьдрах зардал· сургалтын төлбөр авахдаа
    『Үри гол гүйлгээний дэвтэр』ийг хэрэглэнэ үү!
    1. Хувийн бичиг баримт өгнө
    2. Гүйлгээний анкет бөглөнө
    3. Нууц дугаар* хийнэ
    4. Дэвтэр авах

    ※ нууц дугаар төрсөн он сар өдөр, гар утасны дугаар, дараалсан тоо(1234), адилхан тоо (0000) байж болохгүй

  • БНСУ руу гуйвуулга хийхэд хэрэгтэй мэдээлэл
    • хүлээн авагч банк : Woori Bank
    • SWIFT CODE : HVBKKRSEXXX
    • хүлээн авагчийн овог нэр , дансны дугаар, бусад холбогдох дугаар
  • 『Үри гол гүйлгээний дэвтэр』
    • данс нээлгэх зардал ба дансны зардал ерөөсөө байхгүй!( 0 воноор ч шинээр данс нээлгэж болно)
    • Ашиглалтын хураамжаас чөлөөлнө(сар бүр 10удаа)
    • Үри банкны АТМ ашиглах хураамж, Үри банкны цахим санхүүгийн гуйвуулгын хураамж
      (Зөвхөн, төлбөрийн картын данс ба гар утасны төлбөр автоматаар төлөх боломжтой)

      ※ шаардлагатай бичиг баримт : гадаад иргэний үнэмлэх, жолооны эрхийн үнэмлэх, паспорт зэрэг бодит нэрийг батлах баримт

      ※ Дэлгэрэнгүйг ойрхон арилжааны салбараас лавлана уу.

  • Тус хадгаламж нь хадгаламж хамгаалах хуулийн дагуу хадгаламжийн даатгалын корпораци хамгаалах ба хадгалах дээд хэмжээ нь тус банкинд байгаа таны бүх хадгаламжинд хамрагдах санхүүгийн бүтээгдэхүүний үндсэн хэмжээ болон тодорхой хэмжээний хүүг нэмээд 1хүнд дээд тал нь 50сая вон ба 50саяас хэтэрсэн мөнгийг хамгаалахгүй.
  • картыг олгоно
    • Бэлэн мөнгөний карт, нийтийн тээврийн карт, төлбөрийн карт хүртэл бүгдэд нь ганц картаар хэрэглэнэ үү!
    • [Үри V гадаад иргэдийн төлбөрийн карт]
      • Бэлэн мөнгөний карт : ATM, банкинд картаар бэлэн мөнгө хийх ба авч болно(Гадаадад ATM ээс мөнгө авч болно)
      • Нийтийн тээврийн карт : T-MONEY цэнэглэн нийтийн тээвэрт хэрэглэнэ
      • Төлбөрийн карт : дансны үлдэгдлийн хүрээнд хоолны газар, номын дэлгүүр, их дэлгүүр, кино театрт төлбөр хийн хямдрал авна уу

        ※ шаардлагатай бичиг баримт : гадаад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, (паспорттой бол тухайн улсын хувийн бичиг баримт, зээлийн карт, тог дулаан усны төлбөрийн баримт зэргийг нэмж гаргаж өгнө)

        ※ бүтээгдэхүүн үйлчилгээ ба гишүүний дүрмийн талаар дэлгэрэнгүй Үри картны сайтаас (www.wooricard.com).

        ※ Үри картны англиар зөвлөгөө өгөх утас ☎ 02 2169 5900

    Смарт (цахим) банк
    • Арилжааны салбарт ганц удаа бүртгүүлснээр хэзээ ч хаанаас ч шалгах, шилжүүлэх, хадгаламж хийх, гадаад гуйвуулга хийх бүгд болно
    • [Woori Global Banking App]
      • гол үйлчилгээ : данс шалгах, шилжүүлэг, валютын ханш шалгах, гадаад гуйвуулга зэрэг
      • ☑ боломжтой хэл : солонгос, англи, хятад , япон, вьетнам, тайланд, индонез, монгол
        Дэлгэрэнгүйг ойрхон арилжааны салбараас лавлана уу
      • Аюулгүйн карт, OTP: Смарт (цахим)банкаар шилжүүлэг зэрэг гүйлгээ хийхэд заавал хэрэгтэй аюулгүй байдлын хэрэгсэл
      • Сертификат : Харилцагчийг батлахын тулд хэрэглэгдэх нэг төрлийн цахим гарын үсэг гаргасан сертификат
    Банкны үйлчилгээ
    • Банкны ажлын цаг 09:00~16:00(ажлын өдөр)
    • гадаад иргэдийн лавлах утас ☎1599-2288
    • [ажиллах цаг] 09:00~18:00(ажлын өдөр)
      1. 1. англи
      2. 2. хятад
      3. 3. япон
      4. 4. вьетнам
      5. 5. монгол
      6. 6. тайланд
      7. 7. индонез
      8. 8. камбож
      9. 9. Узбек хэл
      10. 0. Тагал хэл
    • БНСУд банкаар үйлчлүүлэхэд (данс нээлгэх, бүтээгдэхүүн танилцуулах, карт дахин авахад )хувийн бичиг баримт заавал хэрэгтэй ба үнэнээр хүнийг тодорхойлохын тулд хувийн бичиг баримтаас бусад нэмэлт бичиг баримт (зээлийн карт, нийтийн хэрэглээний хэрэгслийн төлбөр төлсөн баримт гэх мэт) шаардаж болно
    • Үнэ төлбөр аваагүй ч гэсэн 3дагч этгээдэд хадгаламжийн дэвтэр(карт)ыг зээлүүлэх буюу өгсөн тохиолдолд БНСУын хуулийн дагуу гадаад хүн ч хариуцлага хүлээх болно